Түрээсийн төлбөрөө төлөх үү, болих уу.


Цар тахал COVID-19-тэй холбогдуулан Монгол Улсын бүх нийтийн хорио цээрийн дэглэм тогтоосны улмаас таны бизнес, ажил чинь зогссон ч Түрээсийн төлбөрт санаа тань зовж байна уу?

Юуны өмнө иргэний хуулийн 27-р бүлэгт зааснаар бол Түрээсийн гэрээний онцлог нь түрээслэгч нь тухайн эд хөрөнгийг ашиглах мөн түүний үр шимийг хүртэх зорилготой байдаг.  Одоогийн нөхцөл байдлыг үнэлэхдээ энэ шинжийг харгалзан үзэх шаардлагатай. Тухайлбал: Эмийн сан, хүнсний дэлгүүр зэрэг үйл ажиллагаа явуулж байгаа газар болон Үсчин, барааны дэлгүүр, зоогийн газар, зочид буудал зэрэг үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа газрууд нь харилцан адилгүй байна.

2-рт Одоогийн нөхцөл байдал нь “force majeure” Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл мөн үү. Олон улсад дараах нөхцөл байдлыг энэ ойлголтод хамруулж үздэг үүнд:

1. Зарласан болон зарлаагүй дайн, зэвсэгт мөргөлдөөн, бослого, гадаадын түрэмгийлэл, хорлон сүйтгэх үйл ажиллагаа, хувьсгал;

2. Байгалийн бүх төрлийн гамшиг /хүчтэй салхи шуурга, хар салхи, газар хөдлөлт, хүчтэй давалгаа, үер, цас, зуд, ган гачиг, их хэмжээний бороо, аянга цахилгаан, гал түймэр гэх мэт/;

3. Тэсрэлт, дэлбэрэлт, машин, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн эвдрэл, цахилгаан ноцтой гэмтэл;

4. Бүх төрлийн хязгаар хориг, өвчин тахал, хорио цээр, хариуцлагаас чөлөөлөгдөх хүсэлтэй аж ахуйн нэгжид тохиолдсон ажил зогсолт, ажил хаялт;

5. Төрийн албан тушаалтны хуулийн дагуух болон хууль бус үйлдэл, эс үйлдэл, эрх зүйн акт, тушаал, захирамж, ажлын байр татан буугдах, эд хөрөнгө дайчлан хураах, нийгэмчлэх зэрэг орно.

Гагцхүү манай Иргэний хуульд энэ нөхцөл байдлыг хуульчилж өгөөгүй бөгөөд МХАҮТанхим нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийг тогтоож гэрчилдэг.

ОХУ-д хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар түрээсийн төлбөрийг хойшлуулах, торгууль, алданги тооцохгүй байх, Түрээсийн төлбөрийн хэмжээг өөрчлөх, багасгах зэрэг боломжийг олгосон бол Сингапурт иргэн, аж ахуй нэгжийн худалдаа үйлчилгээний объект болон оффис, үйлдвэрийн зориулалттай обьектийн түрээсийн төлбөрийг 7 сар хүртэлх хугацаагаар төрөөс төлөхөөр арга хэмжээ авсан байна.

Иймд иргэн, хуулийн этгээдүүд түрээсийн төлбөр төлөх эсэхдээ эргэлзэж байгаа бол юуны түрүүнд Иргэний хуулийн 318.2 дах шинжийг агуулж байна уу гэдгээ шалгах./Үйл ажиллагаа явуулж үр шим хүртсэн эсэх/ дараа нь Түрээсийн гэрээгээ нягталж гэнэтийн буюу давагдашгүй нөхцөл байдалд бүх төрлийн хязгаар хориг, өвчин тахал, хорио цээр зэргийг оруулсан эсэхийг шалгах, хэрэв гэрээнд энэ заалт байхгүй бол түрээслүүлэгчтэй төлбөрийг хойшлуулах, хөнгөлүүлэх, багасгах талаар харилцан тохиролцох боломжтой.

Засгийн газрын 2020 оны 183-р тогтоолоор Түрээсийн төлбөрөө бууруулсан нь холбогдох баримтаар тогтоогдож байгаа зах, худалдааны төвийн болон үйлдвэрлэл, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлэгчийн түрээсийн орлогод түрээсийн төлбөр бууруулсан хэмжээгээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлтийг эдлүүлэхээр хуулийн төсөл боловсрогдож байна.

 

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та манай хуулийн фирмийн 7000-0809 болон zayalawzoloo@gmail.com, zoloo.zaya82@gmail.com цахим хаягаар хандана уу.

 

УБ хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо Бага тойруу, Чингисийн талбай+976 7000-0809+976 19002233 zuvulguuu@gmail.comwww.zuvulguu.com