Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2014 оны 06-р сарын 11-ний өдрийн 179-р тогтоолоор манай хуулийн фирмд “Үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх” тусгай зөвшөөрлийг олгосон болно.
Бид үнэт цаас гаргахтай холбоотой хууль зүйн дүгнэлт гаргах, Холбогдох байгууллага /Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж г.м/-аас холбогдох зөвшөөрөл, шаардлагатай баримтыг гаргуулах, бүртгүүлэх ажилд оролцох, шинээр үнэт цаас гаргагчдад хувьцаа эзэмшигчдийн хурлаас авахуулаад үнэт цаасыг худалдаанд гаргах, борлуулах зэрэг бүхий л үйл ажиллагаанд цогц үйлчилгээг үзүүлнэ.