Хуулийн фирмийн танилцуулга

Өмгөөллийн Заяа энд Золоо хуулийн фирм нь 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх болсон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу 2013 онд өөрчлөн зохион байгуулагдаж Өмгөөллийн “Заяа энд Золоо” ХХН нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Заяа энд Золоо хуулийн фирм нь үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хууль, ёс зүйн хүрээнд хамгаалах, байнгын тогтвортой харилцааг эрхэмлэх, харилцагчдынхаа мэдээллийг нууцлалын өндөр түвшинд хадгалах явдлыг байгууллагынхаа үндсэн зарчим болгон ажиллаж байна.

Бид мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан гэрээний эрх зүй, банк, санхүү, татвар, бизнесийн эрх зүй, олон улсын эрх зүй, иргэний эрх зүй, захиргааны эрх зүйн болон эрүүгийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн туршлагатай хуульч, өмгөөлөгчдийн нэгдэл юм.

Бид Үнэт цаасны зах зээлд оролцогчдод хууль зүйн зөвлөгөө өгөх, IPO гаргах чиглэлээр хууль зүйн магадлан шинжилгээ буюу хууль зүйн дүгнэлт гаргах тусгай зөвшөөрөлтэй хуулийн фирмийн нэг юм.

Бид Монголдоо анхдагч, тэргүүлэгч байхыг ямагт зорин ажилладаг бөгөөд анхны дуудлагын өмгөөллийн үйлчилгээ, тусгай дугаар, видео болон онлайн зөвлөгөө, аудио, текст болон сошиал зөвлөгөө, хууль зүйн цогц үйлчилгээний iLAW платформ зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээг санаачлан амжилттай хэрэгжүүлж байна.

Бид Эрүү, Иргэн, Захиргааны хэрэгт өмгөөлөгчөөр оролцохоос гадна Арбитр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд үйлчлүүлэгчийнхээ эрх ашиг сонирхлыг хамгаалан оролцдог. Улсын Их хурлаар хэлэлцүүлэх хуулийн төслийг боловсруулах,санал өгөх, дүн шинжилгээ, тандалт судалгаа хийх, Үндэсний хэмжээний болон Орон нутгийн хэмжээний хууль эрх зүйн орчинг сайжруулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх чиглэлээр өөрийн болон олон улсын бусад байгууллагуудтай хамтран төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, судалгаа шинжилгээний ажлуудыг амжилттай хэрэгжүүлэгч байгууллага юм.

Бид Англи, Хятад, Орос, Солонгос, Япон хэлээр үйлчлүүлэгчтэйгээ шууд харилцаж гадаадын хөрөнгө оруулагч нарт тохирсон үйлчилгээний таатай нөхцөлийг санал болгодог.