ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

Манай байгууллага нь олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг хууль, өмгөөллийн байгууллагуудтай туршлага солилцож, хамтран ажиллан олон улсын жишгийг өөрсдийн үйл ажиллагаанд уялдуулж, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих, хэрэглэгч төвтэй өмгөөллийн үйлчилгээг үзүүлэхийг эрхэмлэж ажилладаг.

Өмгөөллийн Заяа энд Золоо хуулийн фирмийн хамт олон Герман улсын Берлин хотод байрлах Adesse Anwalte хууль зүйн фирмийн үүсгэн байгуулагч ноён Dr.Benno A.Packi-тай уулзалт хийж, тус хуулийн фирмийн үйл ажиллагаатай танилцаж харилцан туршлага солилцлоо. Уг уулзалтаар Монгол, Герман улсын иргэд, аж ахуйн нэгжүүдийн хууль зүйн туслалцаа авах нөхцөлийг судлах, тэдгээрт эрх зүйн туслалцаа үзүүлэх, Ази болон Европын зах зээлд оролцогч 2 улсын хөрөнгө оруулагч нарт чиглэсэн тусгайлсан үйлчилгээг үзүүлэх талаар хамтран ажиллахаар болов.

Өмгөөллийн Заяа энд Золоо хуулийн фирм нь Герман улсын Франкфурт хотноо зохион байгуулсан 31 дэх удаагийн “The International Arch of Europe Convention Award 2018” конвенцид амжилттай оролцож Монгол улсаас анхлан Алтан цомыг хүртлээ.

Олон улсын чанарын Алтан цом хүртэх эрхийг дэлхийн 172 гишүүн байгууллагуудаас хамгийн олон санал авсан байгууллагыг тодруулах уламжлалтай билээ. Тус арга хэмжээнд Дэлхийн 5 тивийн 42 улсын 62 байгууллага оролцсон бөгөөд дараах чанар, стандартын үзүүлэлтийг үндэслэн шалгаруулсан байна.

Үүнд


» Манлайлал болон менежмент
» Чанар болон бүтээмж

» Бизнесийн нэр хүнд болон брэнд
» Технологи, инноваци, өсөлт

Манай хуулийн фирм нь тус арга хэмжээнд Монгол улсаас анхлан оролцож чанар болон бүтээмжийн шийдлээр Австрали улсын Rendezvous Hotels & Resorts International, Чех улсын CEZ Group Египет улсын Egyptian Media Production City Co. Франц улсын Alcoa Howmet Gennevilliers Герман улсын СН2M HILL International Holdings, Энэтхэг улсын Indian Oil Corporation Ltd, Энэтхэг улсын TATA Elxsi Ltd, Итали улсын Ansaldo Energy Кувейт улсын Burgan Bank, Кувейт улсын National Petroleum Company ОХУ-ын Kaspersky Lab ZAO, ОХУ-ын State Corporation Rostec, ОХУын World Trade Center Moscow, Турк улсын AERIUM - CEFIC TURKEY Turkey ICF Airports, АНУ-ын Turner Construction International, Арабын нэгдсэн Эмират улсын Abu Dhabi Airports Company зэрэг үндэстэн дамнасан компаниудтай хамт нэр дэвшин өрсөлдөж чанар бүтээмжийн цомын эзэн болсон билээ.

Уг уулзалтаар Монгол, Герман улсын иргэд, аж ахуйн нэгжүүдийн хууль зүйн туслалцаа авах нөхцөлийг судлах, тэдгээрт эрх зүйн туслалцаа үзүүлэх, Ази болон Европын зах зээлд оролцогч 2 улсын хөрөнгө оруулагч нарт чиглэсэн тусгайлсан үйлчилгээг үзүүлэх талаар хамтран ажиллахаар болов.